Баянгол дүүрэг "VIP" center #503 тоот
Phone 91017112
Mon-Fri 12:00-19:00

Бид МОНГОЛ хэл болон МОНГОЛ СОЁЛ-г сонирхсон хэн бүгдэд нээлттэй бөгөөд аль ч улсын иргэнд бидний үүд хаалга нээлттэй. Монгол Хэлийг үндэсний соёл урлагтай холбон хосолсон хэлбэрээр  заах нь бидний давуу тал юм. МОНГОЛ ХЭЛ & МОРИН ХУУР , МОНГОЛ ХЭЛ анхан дунд ахисан ангиуддаа бид байнга элсэлт авч байна. Бидний танд бэлдсэн хөтөлбөрт аялал зугаалга үндэсний соёлын өдөрлөг гэх мэт олон сонирхолтой хөтөлбөрүүд таныг хүлээж байна. Удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна. МОНГОЛ УЛС-д ТАВТАЙ МОРИЛНО УУ.

E.MUNKHZUL Mongolian Language teacher for KOREAN students, Founder and Director of WORLD CHANNEL KNOWLADGE GATE

Байгууллагын товч танилцуулга

Манай байгууллага нь 2014 онд “Дэлхийн Суваг” гадаад хэлний сургалтын төв -р байгуулагдсан болно. Англи, Солонгос, Математик болон Монгол хэлний сургалт явуулж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Одоогийн байдлаар гадаад болон дотоодын 20-иод байгууллагатай хамтран ажиллаж байна.

Дэлхийн Суваг нь өнөөдрийг хүртэл 10,000-д хүнд хүрч үйлчилсэн бөгөөд өдөр бүр энэ тоо нэмэгдсээр байгаа нь бидний хувьд өнөр өтгөн гэр бүл мэт санагдаж байгаа.

Мөн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон БНСУ-н хэвлэлээр олон удаа сайшаагдаж байсан бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Жуух бичгээр шагнагдаж байсан түүхтэй байгууллага юм.

Бид танд:

  • сургалтын Е-3 виз, гэр бүлээ урих боломжтой
  • улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах
  • жолооны үнэмлэх
  • аялал жуулчлал
  • сургалтын хөтөлбөрүүдээрээ үйлчлэхэд бэлэн байна

Биднийг сонгож бидний гэр бүлийн гишүүн болсон танд ТАЛАРХАЛ илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсье.

Дэлхийн суваг НҮТББ-ийн ерөнхий менежер

Цэгмид овогтой Ганчимэг

Байгууллагын шийдвэр болон гэрээний түвшний ажлуудыг хариуцан ажилладаг болно. Мөн та гомдол санал болон шинэ санаа хэрэгжүүлэхийг хүсвэл түүнд хандах боломжтой.

Дэлхийн суваг НҮТББ-ийн Үйл ажиллагааны менежер

Оюунбилэг овогтой Мөнхжин

Байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Та ямар нэгэн арга хэмжээ болон үйл ажиллагааны талаар асуух бол түүнд хандах боломжтой.

Дэлхийн суваг НҮТББ-ийн Солонгос төлөөлөгч
Oh Hee Nah

БНСУ-н суралцагч нарыг хариуцахаас гадна БНСУ-руу ИХ ДЭЭД Сургуульд суралцах сонирхолтой суралцагч нарыг хүссэн сургуульд нь саадгүй илгээхэд анхаарал хандуулан ажиллах болно.

Дэлхийн суваг НҮТББ-ийн Оффис менежер
Гансүх овогтой Мичидмаа

Байгууллагын суралцагчдын бичиг баримтыг хүлээн авч шаардагдах бичиг баримтын мэдээлэл өгөх үүрэгтэйгээр ажилладаг болно. Мөн та бүрдүүлэх бичиг баримттай холбоотой асууж тодруулах зүйлс гарвал түүнд хандах боломжтой.

Дэлхийн суваг НҮТББ-ийн Монгол хэлний багш (ОХУ-ын хүмүүст)
Амарбаяр овогтой Зол-Эрдэнэ

ОХУ-ын суралцагчдад монгол хэлний хичээл заадаг бөгөөд  та түүнээс монгол хэлний хичээлтэй холбоотой зүйлсийг асууж тодруулах шаардлага гарвал түүнд хандах боломжтой.

Дэлхийн суваг НҮТББ-ийн Англи хэлний багш
Алтангэрэл овогтой Энхтөгс 

Манай байгууллагын англи хэлний багш бөгөөд та түүнээс англи хэлний хичээлтэй холбоотой зүйлсийг асууж тодруулах шаардлага гарвал түүнд хандах боломжтой.

Дэлхийн суваг НҮТББ-ийн Монгол хэлний багш (хятад хэлтэй хүмүүст)
Баярхүү овогтой Чандмань

Хятад суралцагчдад монгол хэлний хичээл заадаг бөгөөд  та түүнээс монгол хэлний хичээлтэй холбоотой зүйлсийг асууж тодруулах шаардлага гарвал түүнд хандах боломжтой.

Манай хамт олон 2023он