Баянгол дүүрэг "VIP" center #503 тоот
Phone 91017112
Mon-Fri 12:00-19:00

Таны монгол хэл сурах аялал эндээс эхэлнэ.

Анхан шат 

Монгол хэлийг  анхан шатнаас нь суралцаж буй гадаад  суралцагчдад зориулсан сургалт цагаан толгой үгийн дуудлага, үгийн сан, энгийн өгүүлбэрийн бүтэц, өдөр тутмын практикт хэрэгтэй үг ярианы тухай суурь мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулан бодит амьдралаас сэдэвлэсэн англи хэлний ярих, сонсох, унших, бичих үндсэн чадварыг олох идэвхтэй дадалд зориулсан хичээлүүд байх болно.

Ахисан анхан шат 

Монгол хэлний үндсэн дүрэм, өгүүлбэрийн бүтэц, үгийн сан болон өдөр тутмын практикт хэрэгтэй үг ярианы тухай суурь мэдлэгтэй болохыг хүссэн сурагчдад зориулан бэлтгэгдсэн. Үүнд өдөр тутмын амьдралаас сэдвэлсэн англи хэлний ярих, сонсох, унших, бичих үндсэн чадварыг олгох идэвхтэй дадлага хийхэд зориулсан хичээлүүд байх болно.

Дунд шат  

Өдөр тутмын харилцаан дунд өргөн хүрээ бүхий англи ярианы агуулгын дагуу суралцагчдад англи хэлний дүрмээ бататган хөгжүүлэх, чөлөөтэй ярилцдаг болох болон үгсийн сангаа баяжуулах боломжийг олгох болно. Сургалтын төгсгөлд оюутнууд дунд шатны англи хэлний сургалтад шилжихээс өмнө уг хэлээр илүү итгэлтэйгээр ярих, сонсох, унших, бичих чадвартай болно.

Ахисан дунд шат 

Сурагчдыг монгол хэлний дунд шатны төвшинд хүрэхэд тусалж тэдний хэл зүйн дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө англи ярианы хэлээр төгс илэрхийлэх ярих чадварыг сайжруулж өгөх болно. Хичээлийн явцад жүжигчилсэн дүрд тоглох , харилцан ярилцах байдлаар ярих, сонсох, унших, бичих чадварын дадлага хийснээр үгсийн сангаа орчин үеийн дэлхийн өдөр бүрийн хэвшмэл нөхцөл байдалд таарсан өргөн хүрээтэй үгсээр үгсийн сангаа өргөтгөн нэмэх болно.

Гүнзгий шат 

Суралцагчид хэл ярианы цогц чадвар болон хэлний дүрмийг илүү сайн эзэмшсэн байдлыг цаашид улам бэхжүүлэн бататгах зорилготой болно. Оюутнууд бусадтай ярилцах, харилцан ажиллах болон хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй болсон янз бүрийн тохиолдолд тохиромжтой дадлага болон тохирох англи хэлийг хэрэглэсээр өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлэхэд сайтар бэлтгэгдэх болно. Сургалтын төгсгөлд хэлзүйн дүрэм хийгээд харилцааны ур чадвартай илүү итгэлтэй болно.   

Зорилго
Сурагч нь монгол хэл, монголын үндэсний соёлын талаар суралцаж өөрийнхөө илэрхийлэхийг  хүсэж буй санаагаа чөлөөтэй ойлгуулж, бусдын хэлж буй яриаг чөлөөтэй ойлгож, илэрхийлэхэд сургах юм.

Та манай сургалтанд сурсанаар 

  • Юу хүсэж, сонирхож байгаагаа ойр дотны хүндээ хэлж, ярьж чаддаг байх 
  • Сурахын тулд юу хийхээ баримжаалдаг байх
  • Бодсон зүйлээ хийж гүйцэтгэн, юу нь болсон, юу нь болоогүйг бусдад ярьж чаддаг байх 
  • Үйлийг бусдын дэмжлэгтэй хийж дуусгадаг байх
  • Бүтэн, гүйцэд өгүүлбэрээр товч, ойлгомжтой өөрийн санаа бодлыг илэрхийлдэг болох

Манай ангиуд 

  • Монгол хэлний анхан шатны анги
  • Монгол хэлний дунд шатны анги 
  • Монгол хэлний гүнзгий шатны анги
  • Хэрэглээний монгол хэл