Баянгол дүүрэг "VIP" center #503 тоот
Phone 91017112
Mon-Fri 12:00-19:00

Солонгос хэл сурах анги

Таны солонос хэл сурах аялал эндээс эхлэнэ.

Хямд төлбөрөөр чанартай сургалт авахыг хүсч байна уу?

Солонгос хэл мэддэг ч юм шиг үгүй ч юм шиг байна уу?

Солонгосоор яримаар байгаа ч хаана хэнтэй ярилцахаа мэдэхгүй байна уу?

Анхан шат (I)

Өөрийгөө танилцуулах, хоол захиалах эд бараа худалдаж авах, зам асуух, цаг агаарын тухай ярилцах зэрэг нэн чухал өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх үг хэллэг дүрмийг эзэмших болно. Солонгос хэлний зөв, цэгцтэй суурь мэдэгдэхүүнтэй болох бөгөөд Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын талаар мэдээлэл авч өндөр  оноо авах арга барилд суралцана. Солонгос хэлний унших, ярих, сонсох, бичих чадварыг зэрэг эзэмшихээс гадна Солонгос орны ёс заншлаас суралцана.

Анхан шат (II)

Өөрийн төлөвлөгөө хүсэл, эрмэлзэл шаардлагыг илэрхийлэх, эмнэлэг эмийн сангаар үйлчлүүлэх өвдсөн болон таагүй байгаа зүйлийн талаар тайлбарлах, дурсамж хөгжилтэй явдлын талаар ярилцах зэрэг чухал чадваруудыг эзэмших болно. Солонгос хэлний зөв, цэгцтэй суурь мэдэгдэхүүнийг эзэмшихээс гадна өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг үг хэллэгийг сурч өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх арга барилд суралцана. Солонгос хэлний унших, ярих, сонсох, бичих чадварыг зэрэг хөгжүүлэхээс гадна Солонгос орны ёс заншлаас суралцана.

Дунд шат (I)

Сургууль, хоол, худалдан авалт, банк санхүү, интернет, аялал, эрүүл мэндтэй холбоотой үг хэллэгийг гүнзгийрүүлэн суралцаж тусламж хүсэх, мэдээлэл хайх, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, зөвлөгөө өгөх зэрэг өдөр тутмын амьдралд тохиолдох үг хэллэгийн эзэмших болно. Илүү академик төвшинд унших, бичих, ярих чадварыг хөгжүүлнэ. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад ирдэг зайлшгүй мэдэж байх 2300 үгнээс цээжлэн шалгалтын материал дээр ажиллана.

Дунд шат  (II)

Олон нийтийн байгууллага болон нийгмийн харилцаанд оролцоход чухал шаардлагатай үг хэллэгүүдээс суралцаж бичиг хэрэг хөтлөх, мэргэжлийн ном сурах бичгээс тодорхой төвшинд уншиж ойлгох чадварыг эзэмшинэ. TV мэдээ, сонины ярилцлага зэрэг албан ёсны үг хэллэг бүхий мэдээллийг уншиж ойлгох чадварт суралцана. Өргөн хэрэглэгддэг үг хэллэг, Солонгосын соёлоос суралцаж, нийгэм соёлын мэдээллийг тодорхой төвшинд ашиглаж чадна.

TOPIK (I)

Топикийн шалгалт нь сонсох, унших, бичих гэсэн 3 хэсгээс бүрдэх ба энэ төвшинд сонсох, унших дасгалыг хэрхэн зөв хийж өндөр оноо авах арга барилд суралцана. Топикийн шалгалтын материал дээр ажиллах тул 100 хувь практик сургалт байна. Мөн топикийн шалгалтад өргөн хэрэглэгддэг үг хэллэг дүрмээс суралцана.

TOPIK (II)

Топикийн шалгалтын дээрх 3 чиглэлээр гүнзгийрүүлэн суралцана. Ялан гуяа топикийн шалгалтын хамгийн хэцүү хэсэг болох бичих арга барилд илүү түлхүү суралцана. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын чиглэлээр бичигдсэн мэдээллийг боловсруулах дадал эзэмшинэ. Мэргэжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл, ном сурах бичиг зэргийг уншиж ойлгоход шаардлагатай үг хэллэгийг тодорхой төвшинд сурна.

Бид танд дараах ангиудыг санал болгож байна

  • Солонгос кинонд дурслагсдын Grand Bell Awards анги
  • Хөдөлмөрийн гэрээний анги 
  • Анхан, дунд шатны анги
  • Топик 1, 2
  • Солонгосын уран зохиолын анги
  • Солонгосын K-POP, Tik-Tok, Reel хийж сургах анги 
  • Эссэ бичлэгийн анги 
  • БОНУС – “Солонгосоор Танилцъя – Найзалъя
  • Ярилцъя” World Channel Community-д элсүүлнэ.

Та манай сураглтанд суралцсанаар 

Солонгос хэлний үндсэн дүрэм, өгүүлбэрийн бүтэц, үгийн сан болон өдөр тутмын практикт хэрэгтэй үг ярианы тухай мэдлэг болгох

Хэл зүйн дүрмийн дагуу зөв бичих

Ярианы хэлээр өөрийнхөө  илэрхийлэх гэсэн санааг  бусдад ойлгуулах чадвартай болоход оршино.