2014 оны 6 сараас олон улсын байгууллага болон “World Korea” байгууллага монголд албан ёсны салбараа нээсэн. 2014 оны 6 сарын 9 –нөөс эхлэн Солонгос, япон, англи хэлнүүдийг анхан дунд гүнзгий шатыг бүх төрлийн мэргэжлийн ангиллаар хэл шинжлэлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй монгол болон гадаад багш нар үнэ төлбөргүй хэлний сургалт явуулж байсан. 2014 оны 10 дугаар сарын байдлаар гадаад хэл идэвхтэй суралцаж байгаа 80-100 орчим хүмүүс байсан юм. Гадаад хэл заах болон сайн суралцагчдаа ажлын байраар ханган ажиллаж байсан бөгөөд цааш гадаад болон дотоодод тэтгэлэгтэй суралцах боломжийг гаргаж өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 11 өдөр манай байгууллагын нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Тухайн нээлтэд “World Korea” байгууллагын төлөөлөгчид мөн 300 гаруй суралцагч болон эцэг эхчүүд оролцсон билээ.