Баянгол дүүрэг "VIP" center #503 тоот
Phone 91017112
Mon-Fri 12:00-19:00

Манай ДЭЛХИЙН СУВАГ МЭДЛЭГИЙН ГАРЦ ТББ нь 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Бид англи хэл, солонгос хэл, хятад хэл, япон хэл болон монгол хэлний  сургалтууд явуулсаар ирсэн бөгөөд 2019-2021 оны хооронд дэлхий нийтийн корона вирусийн үеэр завсарласан бөгөөд дахин үйл ажиллагаа эхлэхдээ Монгол хэл, англи хэл болон Солонгос хэлний сургалтууд явуулж байгаа. 2023 оны байдлаар 6 сараас 1 жилийн сургалтад байнгын идэвхтэй сурагчид маань Орос Солонгос, Өвөр Монгол болон Монгол улсуудын нийт 250-с дээш сурагч байнгын бүртгэлтэй суралцаж байна.

 

Та манай сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар: анхан дунд гүнзгий мэдлэгийг хуримтлуулах боломжтой. Мөн бидэнд танд зориулсан олон нийтийн хөтөлбөрүүд бий.  Үүнд:

 

  • Монгол Улсын Цагдаагийн Газар-с гадаад сурагч нарт зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт семинар 2 удаа.
  • Спорт өдөрлөг сар бүрд 1 удаа.
  • Үндэсний соёл урлагтай танилцах 2 удаа.
  • Монгол улсын үндсэн  хууль танилцуулах өдөр 1 удаа.
  • Шинэ жилийн үдэшлэг 1 удаа.
  • Төгсөлтийн баяр 1 удаа.
  • Сайн үйлсийн аянд хамрагдахыг хүссэн тохиолдолд байгууллагаас зохиосон сайн үйлсийн аянд нэгдэх боломжтой.
  • Сурагчдын хүсэлтээр мөн олон нийтийн үйл ажиллагаа болон аялал жуулчлал зохион байгуулах боломжтой.

 

Хэрэгтэй материал:

Паспорт оршин суух, дипломыг бид хуулбарыг бидэн рүү маел-ээр илгээхэд болно. Хорооны тодорхойлолт: Та өөрийн түрээсэлдэг байрын эзэнтэй яриад үнэ төлбөргүй оршин байгаа газрынхаа тодорхойлолтыг авах боломжтой. Тэгж авж чадахгүй бол бидэнд 100,000 төгрөг төлөөд биднээр оршин суугаа газрын тодорхойлолтоо гаргуулах боломжтой. Анализ: 5 шинжилгээ өгөх ёстой. 1. ДОХ 2. Сүрье 3. Элэгний В 4. Элэгний С 5. Тэмбүү Манай байгууллагатай хамтардаг 2 эмнэлэг байгаа. 10 хороололд байдаг Happy Veritas эмнэлэгт хямдралтай 37,000 төгрөгөөр шинжилгээ өгж болно. Харин хариу гарах үед та бидэнд рүү зургын маел-ээр илгээхэд болно Багшийн дээд IKH BARAAT эмнэлэгт 75,000 төгрөгөөр шинжилгээ өгж болно. Тухайн байгууллагын хариу бидэн рүү шууд майлээр ирэх тул та дахиж наашаа явах хэрэггүй.

Материулуудаа дараах имэйлээр илгээнэ үү: delhiinsuvag@gmail.com

Монгол хэлний анги:

Анхан-Гүнзгий энэхүү анги нь анхан шатнаас гүнзгий шат хүртэл сурах боломжтой бөгөөд хугацаа нь 3 сараас 12 сарын хугацаатай, мөн дахин үргэлжлүүлж сурах боломжтой. Монгол Улсын ВИЗ Е-3 ангилалтайгаар олгогдоно.

7 хоногийн – 2 өдөр танхимаар 1 өдөр онлайн сургалт.

Англи хэлний анги:

Анхан-Гүнзгий энэхүү анги нь анхан шатнаас гүнзгий шат хүртэл сурах боломжтой бөгөөд хугацаа нь 3 сараас 12 сарын хугацаатай, мөн дахин үргэлжлүүлж сурах боломжтой. Монгол Улсын ВИЗ Е-3 ангилалтайгаар олгогдоно.

7 хоногийн – 2 өдөр танхимаар 1 өдөр онлайн сургалт.

Монгол хэл хөгжим хосолсон сургалт:

Энэхүү ангид Монгол хэлээс гадна үндэсний соёлын томоохон төлөөлөл болох МОРИН ХУУР-н сургалт хосолсноороо давуу талтай бөгөөд Монгол хэл сургалтын хувьд үндэсний соёл урлаг болон нийгмийн соёлыг түлхүү оруулж заах хөтөлбөр болно.

3 сараас 12 сарын хугацаатай, мөн дахин үргэлжлүүлж сурах боломжтой. Монгол Улсын ВИЗ Е-3 ангилалтайгаар олгогдоно.

7 хоногийн –  2 өдөр танхимаар 1 өдөр онлайн сургалт.